С.Ганбаатар: Тариаланчдын түүхийг малчид дээр давтмааргүй байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Бие даагчид энэ зун Газрын тухай хуулийн төслийг шинээр боловсруулан УИХ-д өргөн барина гэж байсан. Хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ?
Газрын талаар мэргэшсэн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Хуулийн төсөл маань санаснаас жаахан удаан явж байгаа. Гэхдээ сайн төсөл болно оо.
-Өмнөх хуулийн төслүүдээс гол ялгаа нь юу байх вэ?
Ерөөсөө гадаадын иргэнд газар өмчлүүлдэггүй байх. Мөн өвлүүлэх болон хамтаар эзэмших гэсэн гол заалтууд орсон. Сумын Засаг дарга, Иргэдийн хурлын үндсэн ажил бол газар зохион байгуулалт буюу газрын ашиглалтын гэрээг хийх. Үүнийг хуульд оруулж өгөх гэж байгаа юм.
-Өвлүүлэх гэдэг нь ойлгомжтой, хамтаараа ашиглах гэдэг нь юу байх вэ?
Баянхонгор аймгийн Галуут сумын бэлчээрийн газар нутгийн ам болгоныг Дорж, Дондог, Дулмаад өгчих юм бол тор татаад л Монголын нүүдэлчин, малч уламжлал тасарна, Мөн тухайн хүн өмчилж авсан газраа барьцаанд тавьж зээл авч болно. Хэрвээ барьцаанд тавих юм бол газар банкны эзний гарт орно.
Сумын нутаг дэвсгэр тэр чигтээ барьцаанд орохыг ч үгүйсгэх аргагүй. Одоо Монголын мал “ХААН" банкны барьцаанд байдаг гэдэг шүү дээ. Бэлчээр нь арай ч орчихоогүй байна. Дархан, Сэлэнгийн тариалангийн газар дээр жишээ болгож яръя.
Тариаланч, комбайнчдыг өмчтэй болгоё, өмчтэй болвол санхүүгийн эрх чөлөөтэй болно гэж улстөрчид сурталдсаар байгаад Дэлхийн банкны зааварчилгаагаар сангийн аж ахуйнуудыг хувьчилсан. Гэтэл өнөөдөр тэр комбайнч тариаланчдаас өмчтэй хүн нэг ч алга.
Одоо ердөө тавхан гэр бүл тухайн бүс нутгийн газрыг хянаж, харин тариаланчид нь ердөө хамжлага болсон. Малчид дээр ийм дүр зургийг хармааргүй байна.
Яагаад?
Тэд бүгдээрээ газраа зарчихсан. Одоо ердөө тавхан гэр бүл тухайн бүс нутгийн газрыг хянаж, харин тариаланчид нь ердөө хамжлага болсон. Малчид дээр ийм дүр зургийг хармааргүй байна. Хамтын өмчлөл гэдэг нь сумын захиргаа, иргэдийн хурлаараа ярьж, хамтын гэрээгээр газраа эзэмшье гэж байгаа.
Өвөлжөө, хаваржаа монгол зан заншлаараа уламжлагдаад явж байгаа. Хэд хэдээрээ нийлээд энэ өвөлжөөнд өвөлжиж, тэнд нь хаваржина гэж тохирч болно шүү дээ. Энэ нь баруунд байдаг зүйл.
Би яагаад олон улсын туршлага ярьж байна гэхээр, газар бэлчээрийг өмчлөх асуудлыг Дэлхийн банкны заавраар Бразил улс хэрэгжүүлсэн. Өнөөдөр хүн амын 0.3 хувь нь нийт газар нутгийнх нь 99 хувийг эзэмшиж байгаа. Яг энэ замаар АН, МАН- ын хэдэн нөхөр Дэлхийн банкны заавраар үүнийг хийж, үр шимийг нь хэдхэн гэр бүл хүртэх нь.
-Засгийн газар буцаан татсан Газрын тухай хуулийн төслөө энэ зунжин иргэдээр хэлэлцүүлээд дахин өргөн барина гэж байсан. Та тэр төслийн талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
Тэд хэлбэрийг нь өөрчилж аюултай зүйл оруулж ирэх гэж байгаа. Би сонин юм хэлье. Тэр хуулийн төслийг Канадын хуулиас хуулсан. Тэр хуульд Канадын иргэн гадаадад амьдарч байгаад эх орондоо буцаж ирээд 183 хоносны дараа газар эзэмших, өмчлөх эрх нь нээгдэнэ гэж байдаг. Газар өмчлүүлэхийн тулд иргэнийхээ эрхийг хязгаарлаж байгаа хэрэг.
Гэтэл манайх яаж орчуулдаг юм бүү мэд, гадаадын иргэн Монголд 183 хоног амьдарсны дараа газар өмчлөх эрх үүснэ гэчихсэн. Ийм байж болохгүй биз дээ. Би өрсөж, өөрийнхөө хуулийн төслийг оруулж ирэх гэж хичээж байна.
-Намрын чуулганд өргөн барьж амжихаар байгаа юу?
Намрын чуулганд ямар ч гэсэн төслөө өргөн барина.
-Оюутолгой татварын асуудлаа шийдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр болсон гэсэн. Та сонссон биз дээ?
“Рио Тинто” 130 сая ам.долларыг төлөх ёстой. Монгол Улс авах ч ёстой. Ингэснээрээ 130 сая гэдэг мөнгөндөө биш МОНГОЛЫН ТӨР гэж байдаг юм шүү, монголчууд ухаалаг боловсон хүчинтэй шүү гэдгийг харуулж байгаа юм.
Тухайн үед би Сангийн яамныханд, Ч.Улаан сайдад баярлалаа гэж хэлсэн. Одоо тэд татвараа төлнө гэвэл үнэнд гүйцэгдэж байгаа хэрэг. Харин далд уурхайн бүтээн байгуулалт эхэлнэ гэдэг бол луйврын үг. Үүнийг би та нарт орчуулж өгөх үү.
-За.
-Оюутолгойн хөрөнгө оруулалт нийтдээ 5.1 тэрбум ам доллар байна гэж УИХ-аар хууль болгож баталсан гэрээний ТЭЗҮ дотор бий. 5.1 тэрбум дотроо далд уурхайг нэг тэрбум 524 саяар бүтээн босгоно, ил уурхай нь 262 сая ам.доллараар босно гэсэн. Энэ явцад зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалах эрсдлийн сан гэж 970 сая ам.доллар тусгасан. Гэтэл баталсан 5.1 тэрбум ам.доллар чинь 8.4 тэрбум болж өсөөд явж байна. Энэ чинь цаанаа Монголын өр 1.2 тэрбум байснаа хоёр тэрбум руу ойртлоо гэсэн үг.
Хоёрт, далд уурхайд 1.5 тэрбум гэж заачихсан мөртлөө өнөөдөр яагаад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмэх гээд байгаа юм бэ. Энэ бол монголчуудыг өрөнд оруулах арга. Гэхдээ энэ мөнгө орж ирнэ гэж бодож байна уу.
-Орж ирнэ, ам.долларын ханш буурна, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Тэгж ч тайлбарлаж байгаа шүү дээ.
Тэгж бодож байгаа бол маш том алдаа гэдгийг зургаан сарын дараа хараарай. Учрыг нь хэлье “Рио Тинто” баяжмалаа хэдээр зарж байгааг та нар мэдэж байна уу.
-Мэдэхгүй...?
Бид өдөр болгон таван цэцэрлэг барих хэмжээний мөнгөөр хүү төлдөг.
-Би ч мэдэхгүй. Хоёр жил асууж байна. Баяжмалаа зарах Хятадтай хийсэн гэрээгээ бидэнд үзүүл гэхээр үзүүлдэггүй. Бид баялгаа өгөөд, өрөнд ороод, дээр нь хүү төлөөд явж байна.
Бид өдөр болгон таван цэцэрлэг барих хэмжээний мөнгөөр хүү төлдөг. Оюутолгойн гэрээ ийм л болсон. Орлогыг нь тодорхойлж, зардлыг нь гаргаж байна. Тэгэхээр ашгийг нь ч тооцож чадахгүй гэсэн үг. Яагаад ийм юманд нэмж өр тавиад байгаа юм бэ.
Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчихвэл эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт нийгэмд байна. Гэтэл та эсрэгээр нь ярих юм.
Миний ярьж байгаа буруу бол “Рио Тинто” компанийг гүтгэсэн гэж шүүхэд өгөөч гэж хэлье. Харин зөв бол Засгийн газар “Рио Тинто"-той ширээний ард суугаад Монголын эрх ашиг нь хаана байгаа вэ гэдгийг яриад өгөөч. Монголд ямар ч ашиггүй, алдагдалтай бол гэрээгээ эргэж харах боломж байна уу гэдгийг асуугаач.
-Нэмж асуухад, таны Монголбанкны Ерөнхийлөгчийн талаар гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээгүй гэсэн. Та үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
З.Энхболд Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ- аар хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй учраас Цэц буцаасан гэсэн. Гэхдээ хэлэлцэнэ ч гээгүй. Энэ эс үйлдлээс нь болж Цэц энэ талаар шийдвэр гаргах боломжгүй болсон.
Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг барих. Үндсэн үүргээ биелүүлэхгүй байхад томилсон байгууллага нь асуудлыг нь ярилцаж, хариуцлага тооцож чаддаггүй. Үүний эцсийн хохирлыг иргэд нуруундаа үүрч байгаа нь харамсалтай. Ам.долларын ханш өсч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэд халаасанд байгаа мөнгөөрөө төлж барагдуулж байна шүү дээ.