2014.09.17

Д.Энхжаргал: Тендерийн тодорхойлолтын дагуу төхөөрөмжийг нийлүүлэх ёстой

Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй байлгаснаар төсвийн хөрөнгийг юунд, хэрхэн, яаж зарцуулж байгааг хөндлөнгөөс хянах боломжтой гэж худалдан авах ажиллагааны газраас мэдээлж байгаа юм.

Ялангуяа хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг эрүүл мэндийн салбарын тендерийг нарийн  илүү өндөр шаардлагын дагуу зохион байгуулж байна.

ХААГ-н дарга Д.Энхжаргал “Мөн ялгаа байхгүй ижил төстэй ажил хийсэн,  тоног төхөөрөмж оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй байх бас  яг энэ бараагаа хугацаанд нийлүүлж, яамнаас мэргэжлийн захиалагчийн өгсөн тендерийн тодорхойлолтын дагуу төхөөрөмжийг нийлүүлэх ёстой байдаг” гэлээ.

Худалдан авах ажиллагааг тусгай байгууллага хариуцдаг болохоос өмнө тендерт аль хямд үнэ санал болгож байгааг нь сонгодог байсан гэж зарим эх сурвалж хэлдэг  юм.

Гэхдээ эргээд хямд үнийг сонгосноосоо илүү их зардал, хөрөнгө гардаг гэдгийг олон жилийн туршлага харуулдаг байна. 

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.