МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүн асан Д.Дондог, С.Батмөнх нарыг эргэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.01

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүн асан Д.Дондог, С.Батмөнх нарыг эргэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дугаар ангид хоригдож буй УИХ-ын гишүүн асан Д.Дондог, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг эргэжээ.

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан агсантай тохиолдсон эмгэнэлт явдлыг ахин гаргуулахгүй байх, хүний эрхийг хүндэтгэн үзэх, хорих байрны нөхцөл байдлуудад онцгой анхаарах шаардлагууд иргэдийн зүгээс олон тоогоор ирж, нийгэмд энэ талаарх сөрөг мэдээлэл газар авч байгаад анхаарч, төр нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан хүмүүсээ сүүлийн үед хохирогч нэхэмжлэгчгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна гэх нэрээр олон сараар хорьж цагдаж байгаад олон нийт бухимдалтай байгаа билээ. 

Мөн МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс ч хилс хэрэгт гүтгэгдэн хоригдож буй намын гишүүдээ эргэж тойрч, биеийн байдал зэрэгт нь санаа тавих хүсэлтүүдийг ёсоор болгож ийнхүү зохих зөвшөөрлийн дагуу очсон байна.

УИХ-ын гишүүн асан Д.Дондог хоригдохоосоо өмнө хүнд хагалгаанд орсон, С.Батмөнх элэг солиулах мэс заслын өмнөх эмчилгээ хийлгэж байсан ч тасалдсан зэрэг эрүүл мэндийн зайлшгүй нөхцөл байдлын улмаас хорих ангийн эмнэлэгт эмчийн хяналтад байгаа ажээ.