2014.09.30

Г.Шийлэгдамба: Бид ахмад хүний үгийг сонсож, амьдралын арга туршлагаас нь суралцаж байх ёстой

МАХН-ын дэргэдэх ахмадын хорооны 2 дугаар чуулган боллоо.

Энэ чуулганаар ахмадууд өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, ирэх жил ямар бүтэц бүрэлдэхүүнээр, ямар зорилтыг бүрдүүлэн ажиллахаа ярилцсан юм. Үүний хажуугаар тус намын ахмад өнөөгийн ярилцаж хэлэлцэгдэж байгаа улс орны чухал асуудлаар санал солилцсон байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Улс орны асуудал ч тэр, айл гэрийн дотоод асуудалд ч тэр бид ахмад хүний үгийг сонсож, амьдралын арга туршлагаас нь суралцаж байх ёстой.

Манай улс төрчид энэ үгийг санаж ахмад буурлуудынхаа үгийг зүгээр нэг дүр эсгэж сонсох биш бодол дотор нь орж ингэж ажиллавал улс төрийн нам, орны хувьд ч зөв зүйтэй чиглэлдээ ороход нь нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна” гэлээ.

МАХН-ын удирдлагууд ахмадын баярын өдрийг угтан хүндэтгэл үзүүллээ. Мөн тус намын дэргэдэх ахмадын хорооны гишүүн өрх толгойлсон эмэгтэй Ирад өргөө цагаан гэр бэлэглэсэн юм.