Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа
“Шударга ёсны хуралдайн” бүсчилсэн зөвлөлгөөн өнгөрсөн амралтын өдүүдэд говийн бүсэд амжилттай явагдлаа.
2014.09.17

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа

МАХН-аас аймаг орон нутагт зохион байгуулж байгаа “Шударга ёсны хуралдайн” бүсчилсэн зөвлөлгөөн өнгөрсөн амралтын өдүүдэд говийн бүсэд амжилттай явагдлаа.

Говийн бүсийн зөвлөлгөөнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, З.Батбаяр, Г.Дугаржав, О.Лхагвацэдэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян нар оролцсон юм. 

Засгийн газрын гишүүдтэй тэр болгон уулзаж санал сэтгэгдлээ хуваалцаж чаддаггүй орон нутгийн иргэд бүсийн зөвлөлгөөнд өндөр ач холбогдол өгч идэвхитэй оролцож байлаа.

Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нийт 300 гаруй гишүүд дэмжигчид, идэвхитэн сонгуультнууд оролцсон уг зөвлөлгөөний үр дүнд МАХН-ын удирдлагууд, Засгийн газрын гишүүд ч мөн өндөр ач холбогдол өгч байлаа. 

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа

Зөвлөлгөөнийг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үг хэлсэн.

Тэрбээр “Шударга ёсны хуралдайн бүсчилсэн зөвлөлгөөн говийн бүсэд амжилттай үргэлжилж байна. Аймаг орон нутгийн иргэдтэйгээ тэр бүр ойртож ажиллаж чаддаггүй учир зөвлөлгөөнд өндөр ач холбогдол өгч байна. Нөгөөтэйгүүр бид хйисэн ажил, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар та бүхэнтэйгээ санал солилцож шүүмжлэл, сайшаалыг чинь сонсох нь хамгийн чухал.

Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй дээрдэж байгааг хэлэхэд таатай байна.

Биднийг орон нутагт очих бүрт Н.Энхбаяр даргын талаар олон хүн асуудаг. Энэ удаад ч түүний эрүүл мэндэд санаа зовсон хүмүүс асууж байна. Н.Энхбаяр даргын биеийн байдал харьцангуй дээрдэж байгааг хэлэхэд таатай байна.

Мөн та бүхэнтэйгээ уулзах гэж яарч байгаа. Энд онцлон нэг зүйлийг хэлэхэд Н.Энхбаяр даргад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байгааг харуулж байна.

Саяхан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө. Түүнд ажлаа өгөхөөс өөр арга байсангүй. Энэ мэтчилэн шударга гэсэн үгэнд дургүй олигархууд МАХН-ынхныг улс төрийн хэлмэгдүүлэлтээр нухчин дарахыг хүсч байна.

Гэхдээ бид хамтдаа үүнийг таслан зогсоож чадна гэдгийг хэлмээр байна” хэмээн ярилаа.