МАХН-ынхан Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө
Цэцэг өргөх ёслол өнөөдөр 12:00 цагаас болно.
2014.09.17

МАХН-ынхан Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Ойн өдрийг тохиолдуулан 12:00 цагаас МАХН-ынхан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид оролцоно. 

Ю.Цэдэнбал агсаны ач охин нь өнөөдөр өвөөгийнхөө хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ажээ.