УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.09.22

О.Баасанхүү: Энэ бол улс төрийн олигархиудын хийж байгаа зүйл

МАХН-ын байрыг битүүмжилж, зохиомол хэрэг үүсгэх гэж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-МАХН-ын байрны талаар зохиомол хэрэг үүсгээд байгаа энэ талаар та юу гэж бодож байна?

-Анх төрийн өмчийн хороо уг байрыг 140 саяар хувьчилсан. Авсан хүн нь 300 саяар Оросуудад зарсан юм. Тэр байрыг манай нам 900 саяар авсан. Ингэж гурав дахин өсгөн зарсан байраар шалтгаалан намын даргад өнөөдөр  зохиомолд хэрэг үүсгэж байна.

Энэ нь цаанаа МАХН-ыг хүчгүйдүүлэх гэж нөгөө талаас Засгийн газрыг идэвхигүй болгохын тулд хоёр талаас нь шахаж байна гэж үзэж байна.

-Үүнийг  МАХН-ын гишүүд МАХН-ын дарга Б.Энхбаярт дахин нэг зохиомол хэрэг үүсгэх гэж байна хардаж байгаа. Тэгвэл хэн МАХН-ын байрыг битүүмжилж, удирдлагуудад нь эрүүгийн үүрэг үүсгэхээр гомдол гаргасан бэ ?

Гомдол гаргаж буй хүн нь хамгаалалтын алба ажиллуулдаг гадаад хүн гэж дуулсан. Урьд нь МАХН-ын даргад хэрэг үүсгэхдээ гэмт хэрэгтнээр өргөдөл бичүүлсэн. Одоо харин гадаад иргэн бичсэн байна лээ. Энэ нь миний харж байгаагаар улс төрийн олигархиудын хийж буй ажил гэж бодож байна.