ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж
2014.10.01
Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллалаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд баригдаж буй Шангри Ла Улаанбаатар цогцолбор шатаж байна гэсэн дуудлагыг Нийслэлийн Онцгой байдлын газарт 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 52 минутад ирүүлж, аврах баг галын голомтод 12 цаг 58 минутанд очсон байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасаг, Нийслэлийн Аврах анги, Аврах гал унтраах 14, 63 дугаар ангийн нийт 40 гаруй аврагч, гал сөнөөгчид бүрэн тоноглол бүхий 6 автомашинтайгаар шуурхай ажиллаж галын тархалтыг зогсоолоо.
“Шангрила цогцолборт” гарсан галын талаар ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Аврагч, гал сөнөөгчид барилгаас 23 хүнийг аварч аюулгүй байдлыг хангасан байна. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.
Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР