2014.10.06

Ж.Энхбаяр:Яагаад дөнгөж будаагаа хурааж эхлэж байхад гадаадаас буудай оруулж ирэх зөвшөөрөл өгөв?

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.03/ хуралдаан гишүүдийн 41 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.

Үүнтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүний хэлсэн үгийг хүргэж байна. 

"Дотоодынхоо гурилын  хэрэгцээг 100 хувь хангана гэсэн. Гэтэл Яагаад дөнгөж будаагаа хурааж эхлэж байхад гадаадаас буудай оруулж ирэх зөвшөөрөл өгөв өө?. Ямар санаагаар газар тариаланг унагаах бодлого явуулж байна вэ? Мөн орон сууцны үнэ 2,2 дахин өсчхөв өө? Вальютын нөөц 2 дахин багасав? .......Яагаад ард иргэдээс торгууль, шийтгэлээр олсон хоёр дахин нэмэгдэв? Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй болчихов оо? ....Энэ олон “яагаад”-уудад хариулаад өгөөч."