Жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг шалгаж байна
2014.10.08

Жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг шалгаж байна

Нийслэлийн замын цагдаагийн газар, Албан журмын даатгалын холбоо, Даатгал зуулчлалын төв  хамтарсан Жолоочийн албан журмын даатгалын хэрэгжилтийн талаар гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт явагдаж байгаа ажээ. 

Албан журмын даатгалын хуулийн заалтын биелэлтэнд Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж илэрсэн зөрчилд хуулийн арга хэмжээ тооцож ажиллах хуульд заагдсан үүргийнхээ дагуу албан журмын даатгалын хугацаа нь дууссан, даатгалын хугацаагаа сунгуулаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг албадан даатгалд хамруулах үүргийн дагуу даатгалыг хийлгэж байгаа юм байна. 

Дашрамд дуулгахад, хэрвээ албан журмын даатгал хийлгээгүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэл өмчлөгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192400 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах аж.