Европын Цөмийн судалгааны байгууллагатай хэлэлцээр байгууллаа
2014.10.08

Европын Цөмийн судалгааны байгууллагатай хэлэлцээр байгууллаа

Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн Газар, Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЦЕРН) хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайн  хэлэлцээрт  гарын үсэг зурлаа. 

Тус хэлэлцээрт Монголын талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ний талаас Гадаад харилцаа эрхэлсэн ноён Р.Форс нар гарын үсэг зурсан юм.   Их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухаан болон манай орны технологийн дэвшлийг цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн  уг хэлэлцээрийн үр дүнд  ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай орны эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд оролцох бололцоо нээгдэж байна.