Я.Содбаатар: Фракцийн шалгуур байж болохгүйг анхааруулсан
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.20

Я.Содбаатар: Фракцийн шалгуур байж болохгүйг анхааруулсан

Засгийн газрын шинэ сайд нарыг томилох асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.

-Танай бүлэг ямар учиртай завсарлага авсан юм бэ?

Сөрөг хүчин хяналт тавьж, ард түмний өмнөөс хариуцлага нэхэх үндсэн үүрэгтэй. Эрх баригчдын алдаа оноонд шүүмжлэлтэй хандаж, алдааг нь зөв болгох шийдлийг гаргаж өгдөг. Тэр утгаараа Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хамгийн олон сайд, албан хаагчдаар дүүрсэн данхар бүтэцтэй байна гэдгийг нь шүүмжилсээр ирсэн.

Шүүмжлэлийн дагуу Засгийн газраас бүтцийн өөрчлөлт хийхийг шаардсан. МАН- ын шаардлагын дагуу Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийсэн. Хийхдээ маш өнгөцхөн шинэчлэл хийж эхэлсэн. Үндэсний аудитын газраас гарсан дүгнэлт болон энэ чиглэлийн судлаачдын гаргасан саналыг тусгасангүй гэдгийг бидний зүгээс Ерөнхий сайдад хэлсэн. Бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүүтэй улс төр, эдийн засгийн фракц, бүлэглэлийн сүлжээний асуудлаа шийдэж байна

МАН Ерөнхий сайдад бүтцийн асуудалд хандахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт, энэ парламентын үед хамгийн хурцаар яригдаж байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгааг Ерөнхийлөгчөөс эхлээд энгийн иргэн хүртэл шүүмжилж байна. Үүнээс улбаалаад Монголын парламентын чадавхи алдагдлаа. Тиймээс Засгийн газрын гишүүнээ парламентын гаднаас оруулж ирэх хэрэгтэй гэсэн.

Хоёрдугаарт, бүтэц болон хариуцлага тооцох сайд нарын асуудлыг хамтад нь оруулж ирэх шаардлага тавьсан. МАН- аас шүүмжлэлд өртөөд байгаа дөрвөн яамны сайдтай хариуцлага тооцохыг сануулсан.

Гуравдугаарт, фракцийн шалгуур байж болохуйц анхааруулсан. Гэтэл өнөөдөр “Алтангадас"- ын яам, МоАХ-ны яам гээд хувийн өмч мэт яриад явж байна. Энэ бүгд эргээд Монгол төрийн дархлааг сулрууллаа.

-Сангийн сайдад нэр дэвшээд буй Д.Зоригт нь УИХ-ын гингүүн. Тэгэхээр танай тавьсан шаардлагыг анхаараагүй бололтой?

Хэнийг дэвшүүлэх нь АН-ын асуудал. Гэхдээ асуудлыг шийдэхдээ сөрөг хүчин, нийгэм, иргэдийн дуу хоолойг харгалзан үзэх ёстой байсан. АН олонх болоогүй. Хэдэн суудал илүү л байгаа. Үүндээ эрдэж, хэтэрхий хүч түрж асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь нийгэмд өөрөө хагарлыг бий болголоо.

Ерөнхий сайд сайн ажилласан сайд нараа явууллаа гэсэн. Тэгэхээр муу ажиллаж байгаа сайд нараа аваад үлдлээ гэж ойлгож байна. Ер нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй яг адил өөрчлөлт болж байна.

-УИХ-аар 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг хэлэлцэхээс татгалзсан. Энэ талаар тодруулна уу?

Төсөв үнэхээр замбараагүй болсон. Хууль зөрчих нь бараг энгийн үзэгдэл болж. Маш олон хууль зөрчиж өргөн барьж байна. Түүнчлэн төсөв хэлэлцэх сайд, яам нь байхгүй байхад яаж хэлэлцэж, батлах юм. Эхлээд энэ оныхоо төсвийн тодот- голыг хийх хэрэгтэй. Гэтэл энэ оны төсөв нэг их найдвар тасарч явна.

Ер нь Төсвийн тогтворжилтын тухай хуулийн заалтуудад нийцүүлэх гэж хүчээр нийлүүлээд явж байна. Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөн- гийг УИХ зүйл, заалт болгоноор нь ерөнхийлөн захирагчийнх нь нэр дээр батлаж өгөх үүрэгтэй. Гэтэл захирах ёстой сайд нь томилогдоогүй, яам нь тодорхойгүй байна. Төсвийн асуудал уялдаа холбоогүй болсоор удлаа.