Налайх дүүргийн залуус чууллаа
Налайх дүүргийн залуус чуулж Залуучуудын холбооны тэргүүнээ сонголоо. Залуучуудын хувьд тэднийг төлөөлж, төрд дуу хоолойгоо хүргэх, манлайлах, идэвхижүүлэх, чиглүүлэн удирдах, залуучуудруу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэх гээд өөрсдийн төлөөлөл болох чадварлаг залууг сонгох сонголт налайх дүүргийн залуучуудын өмнө нээлттэй, ил тод санал хураалтаар явагдсан юм.
Налайх дүүргийн залуучуудын холбооны тэргүүнд С.Ялалт /Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга/, Н.Содном /Налайх дүүргийн МСҮТ-ийн нийгмийн ажилтан/, Б.Баттөгс /Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч/ гэсэн 3 залуу өрсөлдөж санал хураалт ил тод явагдаж Налайх дүүргийн Залуучуудын холбооны тэргүүнээр С.Ялалт 89 хувийн санал авч сонгогдсон байна. Чуулганд 150 гаруй залуучууд оролцсон бөгөөд ЗХ-ны 17 тэргүүлэгч гишүүн, 3 хяналтын зөвлөлөө мөн сонгосон юм.
Дүүргийн чуулганд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А6.Мөнхбат, Налайх дүүргийн ЗД-ын орлогч, ИТХ-ын дарга гэсэн төлөөллүүд оролцож залуучуудын дуу хоолойг сонсч, тэднийг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.