С.Бямбацогтын хэлсэн үгийг бичлэгээс үзнэ үү
2014.10.30
С.Бямбацогт : АН хэзээ фракцуудаа биш улс эх орноо бодох вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. Хувиар ёсоор УИХ-ын чуулган үдээс өмнө 9.00 цагаас хуралдах ёстой байсан ч Ерөнхий сайдыг огцруулахтай холбогдуулан АН-ын бүлэг үдээс өмнө хуралдсан учир чуулган хойшлогдож, сая 15.00 эхэлсэн юм.
Чуулганы хуралдаан эхлэх үед УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт”УИХ-ын нэр бүхий 28 гишүүн МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бариад 10 гаруй хонож байна. Шударга ёс эвсэл завсарлага авсан. Хугацаа нь өчигдөр дууссан, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах ёстой байсан боловч эрх баригч намын бүлгийн гишүүд дотроо ярилцах, ойлголцох шаардлага байна гээд өчигдөр тус байнгын хороо хуралдаагүй. Өнөөдөр бас өглөөнөөс эхлээд 15 цаг хүртэл хүлээж суулаа. Гэтэл энэ асуудал хэлэлцэх хуулийн хугацаатай. Ер нь УИХ маань сандал ширээтэй холбоотой асуудлыг маш удаан хугацаанд хэлэлцдэг болоод байна” гэв.