Ж.Батсуурь: Үндэсний хамтарсан засгийн газрыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.11.13

Ж.Батсуурь: Үндэсний хамтарсан засгийн газрыг дэмжлээ

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулган хуралдаж МУ-ын 27 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж огцруулсныг  та бүхэн мэдэж байгаа. Мөн АН-ын ҮЗХ 2 өдөр хуралдаж тодорхой шийдлүүдийг гаргасан. Энэ удаад улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

- МАН-ын нэр бүхий 26 гишүүн, МАХН, АН-ын 1, 1 төлөөлөлтэй ингээд 28 гишүүн өргөн барьсан бичгээс үүдэлтэйгээр Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд огцорлоо гэсэн ийм шүүмжлэл байна. Тэгэхлээр ерөнхий сайдыг огцоруулах болсон үндэслэлийг та яаж харж байгаа вэ? Цаг үе, Яаг тохиолдол нь байж таарав уу?

 -Тэгэхлээр бид УИХ-д одоо 26 суудалтай, манай МАНам энэ удаагийн сөрөг хүчин болж ажиллаж байгаа. Бидний үүрэг маш тодорхой. Яагаад гэхлээр өнөөгийн цаг үед бол энэ засгийн газар бодлогын  алдаатай үйл ажиллагаа явуулаад, дээрээс нь эдийн засгийн нөхцөл маш хүндрэлтэй болсон ийм цаг үед бол бид энэ засгийн газартай тэр тусмаа ерөнхий сайдтай болон зарим сайдуудтай хариуцлага тооцье гэж өнгөрсөн хугацаанд өргөн барьж байсан.

Тийм учраас хариуцлага тооцох шаардлагатай, ийм хүндрэл бэрхшээл тулгарсан, ард түмэн маань ажилгүй ,ажилгүйдэл улам бүр ихсэж, ажлын байр нэмэгдэж чадахгүй байна, компаниуд, аж ахуй эрхлэгчид маань өрөнд орж,  эдийн засаг хүндрэлтэй валютын ханш унасан гэх мэтчилэн бодит шалтгаанар бид энэ засгийн газартай хариуцлага тооцьё, огцоруулая гэдэг асуудал тавьж өргөн барьж байсан. Ер нь бол АН болон сөрөг хүчиний хагарал тэмцэл, хоорондын зөрчилдөөн нь ил гарч ирээд засгийн газраа огцоруулчлаа.

- Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг огцоруулснаар өнөөдөр улс төр, нийгэм, эдийн засагт шинэ зүйл ирэх үү? Таны хувьд яаж харж байгаа вэ?

 -Би  сүүлийн жилүүдэд төрийн албан хаагч, энэ улс орны эдийн засгийн нөхцөл байдал болж бүтэхгүй байгаа асуудалтай холбоотой хэн нэгэн албан тушаалтан, төр өөрөө хариуцлага хүлээх ёстой, ёс зүйтэй байх ёстой  гэдэгт бол байнга санал нэгдэж явдаг. Харин  үүний үр дүнгээр дараачийн хүмүүс ч хариуцлагатай ажиллана.

Төрд нэг хариуцлага хүлээдэг зарчим тогтох ёстой. Өнөөдөр улс төржилт нь  хаа сайгүй хэтрээд сум, аймгийн түвшинд болон улс орны түвшинд хэн нэгэн улс төрчдийг дагаж улс төрд орсон гэдгээрээ төрийн албыг хаших ийм сонирхол, мэргэжлийн бус байсан ч бий болсон. Тэгэхлээр төр гэдэг чинь бол хариуцлагатай албан тушаал юмаа.

Ард түмний өмнө хүлээсэн маш тодорхой үүрэгтэй, энэ үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй бол огцордог дараагийн хүмүүс, ажлаа дараагийн багт нь хүлээлгэж өгдөг гэдэг энэ зүйл болуул улс орнуудын түвшинд бэлэн болсон зүйл. Тийм учраас энэ хүчин хариуцлагаа тодорхой хэмжээгээр хүлээх ёстой. Харин одоо цааш нь энэ хямралыг даамжируулахгүйгээр хурдхан шиг Засгийн газраа байгуулах ёстой л доо.

- Яг одоо байгаа нөхцөл байдалд, өнөөдөр үндэсний эв нэгдлийн ЗГ-ын чимээ дуулдаж байна. Магадгүй одоо МАН, тиймээ МАНАН болж өөрсдөө засагт орохыг эрмэлзэж хүсээд 27 дахь ерөнхий сайдыг огцоруулав уу гэж харж байгаа хүмүүс байгаа, та ер нь яаж тайлбарлах вэ?  

 -За ер нь яах вэ, аливаа болсон асуудлын дараагаар бодит тэр тусмаа Засгийн газар огцорно гэдэг бол одоо байнга болоод байдаггүй ш дээ. Би бол хувь хүнийхээ хувьд   тодорхой нэг дүгнэлт хэлье гэж бодож байна. Ардчилсан нам бол ардчиллын их том сорилтын өмнө өвдөг сөхөрлөө. Тэгэхлээр энийг давж туулж чадсангүй.

Ядаж өөрсдийн байгуулсан ЗГ-аа аварч чадсангүй. Өөрийнхөө байгуулсан ЗГ, өөрийнхөө байгуулсан энэ засаг төрийн алба хашиж байгаа хүмүүсээ хариуцлагатай ажиллуулж чадсангүй. Тийм учраас энэ сорилтын өмнө өвдөг сөхөрлөө. Одоо яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна. Би хувь хүнийхээ хувьд бол эв нэгдлийн засгийн газрыг маш яаралтай байгуулах ёстой.

Ер нь бол бид өмнөх түүхээсээ уншсан ч гэсэн эв нэгдэлтэй байж хүчтэй байсан. Энийг би ард түмний эрх ашиг шаардаж байна гэж ойлгож байгаа. ард түмний эрх ашиг улс орны хөгжилд хэн нэгний хоорондын зөрчил, албан тушаалын булаацалдаанаас болоод арагш нь тавигдах ёс байхгүй ш дээ, тийм учраас маш яаралтай эв нэгдлийн ЗГ-ийг байгуулж тэгээд өнөөдөр энэ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой эдийн засгийн нөхцөл байдал гээд бүхий л асуудалтай холбоотой асуудлыг хурдан түргэн шуурхай шийдээд явах шаардлагатай гэж ойлгож байна. 

 -Энэ байр суурь бол таны хувь гишүүний байр суурь биз дээ, МАН-х биш тэ?

 -Миний хувийн байр суурь. МАН бол ер нь засгийг яах ийх тухай, засаг барьж байгаа АН одоо янз бүрийн асуудлаар санал хүсэлт тавих байх, бидэнд албан ёсоор тавьсан санал өнөөдөртөө алга байна. Намаараа бол бид яах ёстой вэ, засагт орж ажиллах уу?,хуучин бол МАНАН, одоо бол зарим нь АНМАН байгуулах байх гэж ярьж байгаа байх. Бид бол үүн дээр албан ёсоор ярилцаагүй шийдээгүй байна. Би бол хувь хүнийхээ байр суурийш маш тодорхой  илэрхийлж байгаа юм. 

-Одоо Монголын Парлементын түүхийг хараад байхад сангийн сайдгүй төсөв хэлэлцэж байсан түүх байхгүй, дээр нь бүүр ерөнхий сайдгүй төсөв хэлэлцэж байгаа,  энэ 7 хоногт төсвөө батлахгүй бол УИХ хууль заалттай. Энийг та яаж харж байгаа вэ? 

- Хуулиар тогтоосон цаг хугацаатай төсөв хэлэлцэх зүйл л дээ, төсвийг бол маш тодорхой ЗГ өөрөө хэлэлцээд, салбарынхаа яамдуудаар, салбаруудаараа, орон нутгаараа хэлэлцүүлээд хуулийн хугацаанд 10 дугаар сарын 01-нд өргөн барьдаг. Тэрний дараагаар мэдээж цаг хугацааны хүчин зүйлээр ЗГ, ерөнхий сайд огцорсон. Тийм учраас бол ЗГ байгаа үедээ өргөн барьсан төсөв, харин УИХ-ын үүрэг бол энэ төсвийг нь хэлэлцэж батлах ёстой.

Тийм учраас дараагийн ерөнхий сайд томилогдтол хүлээнэ гэсэн тийм зүйл бол  байхгүй. Ер нь бол төр өөрөө залгамж шинж чанартай. Огцорч л байдаг, Япон бол Засгийн газраа, сайдуудаа сольж л байдаг.

Тийм учраас дараагийн сайд нь томилогдоогүй байна, тэр болтол тэгнэ, үгүй бол ерөнхий сайдын өргөн барьсан, өмнөх засгийн газрын өргөн барьсан төсөв, энэ бол төсөв биш ч гэдэн юм уу, ийм асуудал огтхон ч байхгүй. Тийм учраас бол МУ-ын  төсвийг УИХ хууль болгоод заасан хугацаанд нь батлах хүлээсэн үүрэгтэй, батлах ч ёстой гэж би ойлгож байна.