С.Ганбаатар гишүүнд талархал илэрхийлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.14

С.Ганбаатар гишүүнд талархал илэрхийлэв

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн хөгжлийн гарц “ сэдвээр эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн зориулж лекц уншсан.

Энэхүү лекцэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар суусан нь лекцэнд хүрэлцэн ирсэн залуусын хүндэтгэлийг хүртээд байгаа аж. Лекцэнд хүрэлцэн ирсэн залуус “УИХ-ын гишүүн бүгд энэ лекцэнд суух хэрэгтэй байсан юм” хэмээн гишүүнд талархал илэрхийлжээ. Илтгэл тавьсан Д.Бямбасүрэн гуай босоо гишүүнтэй хамт ярилцлага өгч мөн түүнд талархаж байгаагаа илэрхийлээд ажилд нь амжилт хүсч, дэмжиж явдгаа илэрхийлсэн байна.