Эрүүл мэндийн сайд Монголд эмчилгээний шинэ арга нэвтрүүлэхээр зорьж буй багийнхантай уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар
2014.11.17

Эрүүл мэндийн сайд Монголд эмчилгээний шинэ арга нэвтрүүлэхээр зорьж буй багийнхантай уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Сайн сайхан медикал” эмнэлгийн захирал Х.Сайханбилэг, Канад улсын эрдэмтэн John Wu, “Genesis Stem Cell Regonerative Medicine” компаний захирал Jason Meng нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар, Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл оролцов. 

Тус багийнхан Монгол улсад хамгийн сүүлийн үеийн өндөр технологиор гаргаж авсан үүдэл эсийн эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа танилцуулсан бөгөөд ЭМЯ-наас бодлогоор дэмжиж өгөхийг хүссэн. Сайд “Монгол улсад үүдэл эсийн судалгаа, шинжилгээ эхлэл төдий байгаа. Монголд эмчилж чадахгүй байгаа өвчний эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхийг ЭМЯ бодлогоор дэмжинэ” гэдгээ илэрхийллээ.

Үүдэл эсийн эмчилгээний аргыг нэвтрүүлсэнээр бүрэн эмчлэгдэхгүй өвчнийг эмчлэх боломж нээгдэх юм байна.