МАЧХолбооны ахмадууд нийгмийн хэв журам сахиулах ажилд оролцлоо
МАЧХолбооны ахмадууд
2014.11.14

МАЧХолбооны ахмадууд нийгмийн хэв журам сахиулах ажилд оролцлоо

МАЧХолбооны ахмадууд Гандан хийдийн хашаанд үүрлэсэн тагтаа эргэн тойрон хүмүүсийн эрүүл мэнд, барилга байшингийн эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар тодорхой шийдвэрүүд мэргэжлийн хяналт болон бусад байгууллагаас гарсны үндсэн дээр Тагтааг цөөрүүлэх, тагтааг гар дээрээс будаа хоол өгч тэжээдэг явдлыг зогсоох арга хэмжээ авагдаж байна.

Энэ ч учраас “ Эрүүл Аюулгүй орчинд сүсэглэн Соёлын өвөө хадгалан хамгаалья" гэсэн Өв хамгааллын эргүүлийн 53 хоногийн аян 2014-10-31 ээс 2014.12.22 ны хүртэл өдөр бүр 10-17 цагт Гурван Эрдэнэ сүсэгтний холбоо, Олон улсын Буддистын нийгэмлэг, “Таны буянд даган баясъя” төвүүд мөн МАЧХолбооны ахмадууд, СОТ2, СОТЗ, ЭсоМонгол такси ХХК, Залуучуудын баг, Багш баг, Тамирчдын багийн ахмадууд оролцсон эргүүл сурталчилгааны багууд ажиллаж байна.

Эдгээр ахмадууд хийдэд зочлон сонирхогчид мөн тагтааны тэжээл зарж орлого олдог хүмүүст асуудлыг зөв талаас нь ойлгуулж тайлбарлаж ухуулга сурталчилгааг хийж байна. Тагтаа шувуу хэт олноороо бөөгнөрсөн газар түүний сангас их цуглардаг бөгөөд тэр нь идэмхий чанартай болж эвгүй үнэр гаргаж орчны агаарыг бохирдуулхаас гадна арьсны харьшил, амьсгалын замын өвчин ч тараадаг болон бусад олон сөрөг талтай болохыг мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг үзүүлэн сурталчилж байна.

МБШТөв Гандантэгчэнлин хийдээс гаргасан зөвлөмж мөн Нийслэлийн ЗДТГ  Баянгол дүүрэг, Нийслэлийн эрүүл мэндийн болон бусад байгууллагаас хамтран гаргасан санамж бичгийг уг хийдээр зочлох хүмүүст гарын авлага болгон тарааж байна.