Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.11.20

Н.Алгаа: Олборлох салбарын ил тод байдал сайн хэрэгжиж байгаа

Монгол Германы Их-7-ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл нээлтийн бага хурал боллоо. Энэ үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Нүүрсний салбарт ил тод байдал хангагдаж чадаж байна уу?

Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын эхний зорилго нь тухайн компаниуд улсын болон орон нутгийн төсөвт, төрийн байгууллагад төлж байгаа татварыг ил тайлагнах процессийн тухай асуудал юм.

Нөгөө талаас Засгийн газрын байгууллагууд төлсөн татвар хураамжийг цуглуулсан хоёр тайланг нэгтгэхэд зөрүү гарахгүй байвал ил тод явагдаж байгаа юм байна гэж үздэг.

-Монголын уул уурхайн үндэсний ассоциацид хичнээн компани бүртгэлтэй байдаг вэ ? Ил тод байдлыг хэрхэн хангаж ажилладаг юм бол?

Энэ жилийн байдлаар 120 гаруй компани байна. Талаас бага хувь нь олборлох салбарын буюу хайгуул олборлолтын компаниуд байгаа. Ил тод байдал бол нилээн сайн хэрэгжиж байна. Гэхдээ улс дотроо олон нийт үүнийг огт мэддэггүй.

-Иргэдэд нээлттэй болгохын  тулд ямар алхам хийх ёстой вэ ?

Иргэд юу хүсч буйд анхаарах ёстой. Мөн хэн сонирхож байна гэдэг сонирхлын бүлгүүдээ зөв тодорхойлоод хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэх л хэрэгтэй. Энэ нь цаг хугацаа их шаардана.

              Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү