Монголд тариалсан рапсын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
Сүүлийн жилүүдэд дэлхийд хамгийн ашигтай тогтвортой бизнес нь рапсын үйлдвэрлэл болж байна. Рапсын үйлдвэрлэл жилд 5-10%-иар нэмэгдэж байна. ФАО-ийн судалгаагаар дэлхийд ирэх жил рапсын үйлдвэрлэл 11%-иар нэмэгдэхээр байна. Тариалсан нийт талбайн рапсын тал хувь нь мал, амьтны тэжээлд, 20% нь биодизель үйлдвэрлэхэд, 25% нь ургамлын тос гаргахад зарцуулагдаж байна. Нийт тариалсан талбайн 95%-ийг Канад, Энэтхэг, АНУ, Хятад, Европын Холбооны улсууд эзэлж байна. 1975 онд 10 сая/тн үр үйлдвэрлэж байсан бол одоо 68.0 сая/тн-д хүрсэн байна. Oil World компанийн мэдээлснээр 69.28 сая/тн, харин Informa Economics компанийн мэдээлснээр 70.4 сая/тн рапс үйлдвэрлэсэн байна. Рапсын үйлдвэрлэлийн 46.8% нь Азид, 30.3% Европод, 19.2% нь Хойд Америкад ноогдож байна.
- Рапсын дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ
№ |
Улсын нэр |
2010/11 |
2011/12 |
2012/13 |
2013/14 |
2014/15 |
1 |
Европын Холбоо |
20782 |
19240 |
19628 |
21159 |
22000 |
2 |
Канад |
12789 |
14608 |
13869 |
18000 |
15400 |
3 |
Хятад |
13082 |
13426 |
14007 |
14400 |
14500 |
4 |
Энэтхэг |
7100 |
6200 |
6800 |
7300 |
7500 |
5 |
Австрали |
2359 |
3427 |
4010 |
3550 |
3100 |
Дүн |
60574 |
61488 |
63436 |
71016 |
69112 |
ФАО-гийн мэдээлсэнээр 2013 оны байдлаар дэлхийн хэмжээгээр рапс тариалсан талбайн хэмжээ 36.3 сая/га-д хүрсэн байна. Хятад хэдийгээр жилдээ 12.0-12.5 сая/тн үр үйлдвэрлэж байгаа ч гэсэн 1-р зэргийн импортлогч орон хэвээрээ байгаа бөгөөд тэдний импортын хэмжээ 41.0% буюу 1.8 сая/тн-д хүрсэн байна.
Нийт тариалсан талбайг рапсын талбайтай харьцуулсан байдал
Монгол оронд зусах рапсыг 1983 онд улсын хэмжээнд нийт 702 га-д тариалж, 434 га талбайгаас 314 тонн, өөрөөр хэлбэл нэг га-аас 7.2 цн, зарим аж ахуйнуудад 12.0-15.0 цн үрийн ургац хураажээ. Зусах рапсыг Дорнод бүсийн ХААСЭШХ-д 1980 оноос эхэлж тэжээлийн, 1990 оноос эхлэн тосны зориулалтаар судалж, туршлагын талбайгаас 35.9-40.2 хувийн тослогтой , 15.4-19.1 цн/га үрийн ургац, харин үйлдвэрлэлийн талбайд Дорнод бүсийн /Хэнтий, Дорнод/нөхцөлд нийт 10 гаруй аж ахуйн нэгж 1991-2001 онд 3454 га талбайд тариалж, 2201 тн үрийн ургац үйлдвэрлэлийн талбайгаас хураан авсан байна.
Харин 2005 оноос манай оронд рапсыг өнөөг хүртэл эрчимтэй тариалж эхэлсэн юм. Буудайнаас өөр таримал өргөн тариалдаггүй манай орны хувьд сэлгээнд оруулах замаар рапсыг тариалах нь чухал ач холбогдолтой юм.
- Нийт тариалангийн талбайд рапсын талбайн эзлэх хувь
Он |
Нийт тариалсан талбай, га |
Үүнээс |
|
Рапс тариалсан, га |
Эзлэх хувь, % |
||
2005 |
159027 |
13361 |
8.4 |
2006 |
120772 |
14999 |
12.4 |
2007 |
122085 |
51768 |
42.4 |
2008 |
155098 |
12282 |
7.9 |
2009 |
255529 |
5958 |
2.3 |
2010 |
284175 |
24151 |
8.5 |
2011 |
345525 |
10277 |
3.0 |
2012 |
306191 |
32389 |
10.5 |
2013 |
290414 |
79420 |
27.3 |
2014 |
311150 |
82965 |
26.6 |
Дүн |
327570 |
15.0 |
Монгол оронд рапс тариалсан байдал (2005-2014 он )
ҮХААЯамны ургац хураалтын мэдээнээс аваад үзвэл 2005-2014 оны хоорондох 10 жилийн хугацаанд нийтдээ 327570 га-д рапс тариалж, энэ нь нийт тариалсан талбайн 15% орчмыг эзэлж байгаа юм. Гэхдээ энэ нь жил жилд янз бүр харьцангуй тоон үзүүлэлттэй байна. Ялангуяа 2007 онд 51768 га-д тариалж, нийт тариалсан талбайн 42.4%-д хүрч байсан ч удаа бий. Харамсалтай нь ингэж ихээр тарьсан боловч хамгийн бага ургац авчээ. Энэ нь манай тариаланчдын рапс тариалах дадлага туршлага багатай байсныг харуулж байгаа юм. Харин сүүлийн 3 жилд рапс тариалалтын талбай тогтвортой өсч, 32389-82965 га-д хүрч, энэ нь тариалсан талбайн 10.5-27.3%-ийг эзэлж байна.
Монгол оронд рапс тариалсан байдал (2005-2014 он )
- Монгол оронд рапс тариалсан үйлдвэрлэлийн дүн
Он |
Рапс тариалсан,га |
Хураасан ургац, га |
га-ийн дундаж ургац, цн |
2005 |
13361 |
2323 |
1.73 |
2006 |
14999 |
12027 |
8.00 |
2007 |
51768 |
8537 |
1.64 |
2008 |
12282 |
5485 |
4.46 |
2009 |
5958 |
4450 |
7.46 |
2010 |
24151 |
12919 |
5.35 |
2011 |
10277 |
5299 |
5.15 |
2012 |
32389 |
28607 |
8.83 |
2013 |
79420 |
37704 |
4.75 |
2014 |
82965 |
70421 |
8.48 |
Дүн |
327570 |
187772 |
5.58 |
2012 оны байдлаар Сэлэнгэ аймгийн 13 сумын 39 аж ахуйн нэгж, 16 иргэн, төв аймгийн 7 сумын 18 аж ахуйн нэгж, 6 иргэн, Дорнод аймгийн 2 сумын 6 аж ахуйн нэгж, Хэнтий аймгийн 2 сумын 4 аж ахуйн нэгж, Дархан-Уул аймгийн 2 сумын 2 аж ахуйн нэгж нийтдээ 70 гаруй аж ахуйн нэгж, 20 гаруй иргэн рапс тариалсан байна.
Түүнээс хойш 2013-2014 онуудад рапс тариалах талбайн хэмжээ эрс нэмэгдсэн учраас түүнийг тариалах аж ахуйн нэгж, иргэдийн тоо нэмэгдсэн нь ойлгомжтой.
- Рапсын үйлдвэрлэлийг аймгуудаар харуулсан байдал (2005-2014 он )
№ |
Аймгуудын нэр |
Нийт тарьсан талбай, га |
Эзлэх хувь, % |
Хураасан ургац, тн |
Эзлэх хувь, % |
Тарьсан жил |
Үрийн ургац, цн/га |
1 |
Булган |
12548 |
3.8 |
5303 |
3.28 |
8 |
4.22 |
2 |
Дорнод |
47060 |
14.47 |
24876 |
15.38 |
3 |
5.28 |
3 |
Өвөрхангай |
2100 |
0.6 |
594 |
0.36 |
5 |
2.82 |
4 |
Сүхбаатар |
3050 |
0.93 |
1202 |
0.74 |
1 |
3.94 |
5 |
Сэлэнгэ |
133069 |
40.92 |
74499 |
46.0 |
10 |
5.56 |
6 |
Төв |
71336 |
21.93 |
34993 |
21.6 |
10 |
4.90 |
7 |
Хөвсгөл |
1968 |
0.60 |
533 |
0.33 |
4 |
2.70 |
8 |
Хэнтий |
18570 |
5.71 |
5287 |
3.27 |
9 |
2.83 |
9 |
Дархан-Уул |
34458 |
10.59 |
14036 |
8.68 |
10 |
4.01 |
10 |
Орхон |
1003 |
0.30 |
350 |
0.21 |
4 |
3.48 |
Дүн |
327162 |
100 |
187772 |
100 |
- |
4.00 |
4-р хүснэгтээс үзвэл Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт рапсыг тасралтгүй 10 жилийн хугацаанд тарьжээ. Энэ нь газар тариалангийн гол бүс нутгийн энэ аймгуудад рапсыг сэлгээнд оруулах боломж бүрдэж байгааг харуулж байгаа юм. Булган, Хэнтий зэрэг аймгуудад 8-9 жил тариалсан боловч талбайн хэмжээ, ургацын хувьд нь төдийлөн нэмэгдэхгүй байна. Харин Дорнод аймагт 2012 оноос эхлэн сүүлийн 3 жилд тариалсан бөгөөд тариалах талбайн хэмжээ жилээс жилд огцом нэмэгдэж, 5000 га-аас 21000 га болтлоо өссөн нь рапс тариалж байгаа нийт талбайн 15.4%-ийг эзэлж байна.
Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр аваад үзвэл рапс тариалсан нийт талбайн 41%-ийг Сэлэнгэ, 22%-ийг Төв, 14.5%-ийг Дорнод, 10.6%-ийг Дархан-Уул үлдсэн хувийг нь бусад рапс тариалж буй аймгууд эзэлж байна. Тэгвэл нийт хураан авсан ургацын 46.0%-ийг Сэлэнгэ, 21.6%-ийг Төв, 15.4%-ийг Дорнод, 8.7%-ийг Дархан-Уул аймаг үлдсэн хувийг бусад аймгууд эзэлж байна.
Ер нь рапсыг манайд их хэмжээгээр тариалах нь 2005 оноос эхэлсэн бөгөөд эхний жил туршлага багатай байснаас 13361 га талбайд тарьж дөнгөж 2323.0 тн ургац хураасан ба га-ийн дундаж ургац нь 1.7 цн байв. Харин 2006 онд 14999 га-д рапс тариалж 12027 тн ургац хураан авсан (га-ийн дундаж ургац 8.0цн ) нь манай тариаланчдын ашиг орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.
Дараа жил жил буюу 2007 онд нийт тариалангийн талбайн 42.4% буюу 51768 га-д рапс тариалж, дөнгөж 8537 тн ургац авсан нь хамгийн бага ургацтай, га-аас дөнгөж 1.6 цн ургац авсан байна. Энэ нь тариаланчдыг нилээд хүнд байдалд оруулсан юм. Энэ үед манай газар тариалангийн салбар нилээд уналттай байсан үе бөгөөд 2008 оноос “Атрын 3-р аян” эхэлсэн нь рапс тариалалтыг тодорхой хэмжээгээр хязгаарласан байв. Энэ үед нийт тариалах талбайн хэмжээ 255.5 мянган га-д хүрсэн байсан ч 2009 онд хамгийн бага буюу 5958 га-д тариалж 4450 тонн ургац хураан авсан юм. Харин 2010 оноос огцом өсөлттэйгээр буюу 24151 га-д тариалж 12919 тонн ургац авсан юм.
Энэ үед Дархан-Уул аймаг дахь “Монгол Алтан тос” ХХК дээр Монголд рапс тариалагчдын зөвлөлгөөн хийж, тэнд оролцсон аж ахуйн нэгж, иргэдэд “Дельта” ХХК-наас тарих үрийг өгч хөнгөлөлт үзүүлсэн юм. 2012 оноос рапс тариалах талбайн хэмжээ ихсэж 2011 оныхоос 3 дахин буюу 32389 га-д тариалж 28607 тонн ургац хураажээ. Энэ үед га-аас хамгийн их буюу дунджаар 8.83 цн ургац авсан байна. 2013 онд өмнөх жилийнхээс 2 дахин их буюу 79420 га-д тариалж, 37704 тонн ургац ( га-ийн дундаж ургац 4.7 цн) хураажээ.
Харин 2014 онд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг ахиу 82965 га-д тариалж, 70421 тонн ургац хураасан ба га-ийн дундаж ургац нь 8.48 цн байна. Монголд тариалсан рапсын үйлдвэрлэлийг 10 жилийн дунджаар аваад үзвэл га-аас дунджаар 5.58 цн ургац хураасан байна. Харин нийт тариалсан талбайн 15%-д нь рапс тариалжээ. Дэлхийн хэмжээнд рапсын нэг га талбайгаас дунджаар 6.0 цн ургац авахад ашигтай болж эхэлдэг, харин бидний хураасан ургац 5.58 байгаа нь тийм ч ашигтай үйлдвэрлэл явуулахгүй байгааг харуулж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 327570 га-д тариалж, 187772 тонн ургац хурааж, түүнийгээ БНХАУ-д экспортлосон байна.
Энэхүү экспортлосон үрийг дунджаар нэг тн-ыг нь дунджаар 800.0 мянган төгрөгөөр борлуулсан гэж үзвэл 150 тэрбум төгрөг болж байгаа юм. Ингэсэн гэж үзвэл рапсын үйлдвэрлэл явуулсан аж ахуйн нэгж, иргэд тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсч, үйл ажиллагаагаа явуулах, техникийн шинэчлэл хийх, өр зээлээ дарахад нь ихээхэн тус нэмэр болсон байх учиртай. Түүнээс гадна технологийн дагуу зөв тариалж чадвал аж ахуйн нэгжүүд маш хурдан хугацаанд мөнгөн эх үүсвэртэй болох боломжтой юм. Үүнийг харин нөгөө талаас нь бодоод үзэх юм бол дээрхи хэмжээний үрийг гадагш нь экспортлохгүйгээр дотооддоо ургамлын тосны үйлдвэрийн түүхий эд бэлтгэсэн гэж үзвэл 56310 литр рапсын тос үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа ба энэ нь манай хүн амын ургамлын тосны 2 жил хагасын хэрэгцээг хангах боломж харагдаж байна.
Манайд рапс тариалах талбайн хэмжээ нэмэгдэж байгаа нь түүнийг үр тарианы сэлгээнд оруулахад илүү дөхөмтэй болох юм. Ер нь манайх шиг ганцхан үр тариа, түүний дотор дагнан улаан буудай тариалдаг орны хувьд рапсыг сэлгээний эргэцийн тодорхой хувьд бариулан тариалах нь чухал болж байна. Нэг үеэ бодвол манай тариаланчид рапс тариалах талаар туршлагажиж байна. Цаашдаа манай тариаланчид буудай тариалах технологийг чанд мөрддөг шигээ рапсыг тариалах технологийн зохистой дадлуудыг зөв мөрдөж тариалбал сайн үр дүнд хүрэх боломжтой, га-аас өндөр ургац авах ч боломжтой.
Манай тариаланчдын рапс тариалсан туршлагаас үзэхэд рапсын дараа буудай тариалахад маш сайн өмнөгч болж, ургац нь нэмэгдэж, талбайн хог ургамал багасч байгааг энэ чиглэлийн зөвлөхөөр ажилладагийнхаа хувьд хэд хэдэн компанийн талбайгаас олж харсан юм.
Рапс нь үр тарианы сэлгээнд үнэхээр олон талын ач холбогдолтой. Рапс нь хөрсний бүтцийг сайжруулахын зэрэгцээ хөрсний үржил шимийг тогтоон барьж, органик бордоог сайн ашигладаг. Хэрвээ сэлгээнд өмнөгч таримал нь рапс байвал үр тарианы ургацыг дунджаар 10-15 цн/га-аар нэмэгдүүлнэ. Сэлгээнд рапс агрономын өндөр ач холбогдолтой өмнөгч болдогоороо ялгагдана. Хөрсний үржил шим, бүтцийг сайжруулж, талбайн хогтолтыг багасгахын зэрэгцээ талбайг эрт чөлөөлнө. Мөн рапсын тариаланг дагуулан манай зөгийн аж ахуйнхан талбайг нь ашиглан бэлчээрлүүлж, бал хураадаг болж байна. Эдгээр нь бага ч гэсэн амжилт юм. Рапсын тариалангийн үйлдвэрлэл ийнхүү ахицтай байгаа нь төр засгийн бодлогоор биш манай тариаланчдын бор зүрхээрээ үйлдвэрлэл явуулсаны үр дүн юм. Гэхдээ рапс тариалж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд маш их дутагдал байна.
- Маш их “аз туршсан” тариалалт их хийж байна.
- Рапсыг зөвхөн “мөнгө” гэдэг талаас нь харж үйлдвэрлэл явуулж байна.
- Технологийн дагуу бэлтгээгүй уриншинд тариалж байна.
- Үрийн норм, гүний тохируулгыг тухайн таримал болон талбайн онцлогт нь тохируулан хийхгүй байна.
- Сортын онцлогоос хамааруулан тарих хугацааг оновчтой сонгож чадахгүй байна.
Үр тарианы таримлуудад маш сайн өмнөгч “фитосанитар” таримал болдог давуу талыг сэлгээнд оруулж сайн ашиглах хэрэгтэй. Өөрийн орны хүнсний тосны хэрэгцээг дотооддоо ургуулсан түүхий эдээр хангах явдал нь олон талын чухал ач холбогдолтой болж байна. Энэхүү зорилгын үүднээс сүүлийн жилүүдэд рапсыг манай тариаланчид ихээхэн сонирхож үрийг нь гадаад орны орнуудаас ялангуяа Хятадаас ихэнхийг нь импортлон тариалж байгаа юм. Энэ нь таримлын нэр, төрлийг олшруулах, тэдний бизнесийн орчныг сайжруулах ач холбогдолтой боловч нөгөө талаас Монголд нутагшаагүй, нэр, зориулалт нь мэдэгдэхгүй үрийг оруулж ирж тариалах нь үйлдвэрлэгчдэд эрсдэл дагуулах аюултай.
Уг нь рапсыг Монгол оронд ургуулах технологийн элемент болон сорт судалгааг Дорнод бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнд явуулж, рапс тариалах технологи, улсын үрийн стандарт зэргийг боловсруулан мөрдүүлж байгаа боловч тариаланчид үүнийг төдийлөн хүртээмжтэйгээр авахгүй байгаагаас технологийн алдаа гаргаж байгаа нь тэдний ургац алдах, бага ургац авах шалтгаан болж байна. Тийм учраас рапс тариалах талбайг технологийн дагуу сайн бэлтгэж, ургалтын үеийн арчилгаа, ургац хураалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж чадвал түүнээс өндөр ургац авах боломжтойг манай тариаланчид анхаарах хэрэгтэй.
Агроэкологийн сургуулийн хөрс агрохимийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх агрономч
О. Мөнхжаргал