С.Ганбаатар гишүүн М.Тулгыг эргэнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.25

С.Ганбаатар гишүүн М.Тулгыг эргэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн туслах М.Тулгыг эргэнэ.

М.Тулга нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. С.Гансүх болон түүний туслах М.Тулга нарыг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байгаа юм.

С.Гансүхийн хувьд батлан даалтад гарсан бол М.Тулгын биеийн байдалд муу байгаа билээ.