Ж.Энхбаяр: Үндсэн хуульд тусгахгүй бол сонгууль можаритар системээр явагдана
2010.12.08

Ж.Энхбаяр: Үндсэн хуульд тусгахгүй бол сонгууль можаритар системээр явагдана

УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүнээс зарим зуйлийг тодрууллаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу?

- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нийгмийн захиалга бий болсон байна. Орон нутгийн бүтэц зохион байгуулалт, сонгуулийн тогтолдоо, шүүх эрх мэдлийн шинэтгэлтэй холбоотойгоор Үндсэн хуулийг эргэн харах цаг болжээ.

-Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Л.Гантөмөр гишүүн Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг буцаах санал гаргасан. Таны бодлоор буцаах боломжтой юу?

-Нэгэнт өөрчлөөд хэрэгжүүлээд явж байгаа. Буцаах тухай ярьлаа ч хэрэгжих боломжгүй. Бид Үндсэн хуульд их болгоомжтой хандах ёстой. Эхний ээлжинд хэрхэн өөрчлөлт оруулах тухай журмаа хэлэлцэж байна. Үүний дагуу асуудлыг хамаагүй задлаад бүхий л хүрээлэлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулах боломжгүй, бас хязгаартай.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөвөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу. Зарим гишүүд шаардлагагүй гэж үзэж байгаа?

-Өөр арга байхгүй. Ерөнхийлөгч, улс төрийн намуудын яриад байгаа шууд буюу можаритар системээр сонгоно гэж Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд пропорциональ системээр сонгууль явуулах бололцоо бүрдэнэ.Хэрэв Үндсэн хуулийн дээрх заалтад өөрчлөлт оруулж чадаагүй нөхцөлд сонгууль можаритар системээр болно.

-Журмын тухай хууль батлагдвал хамгийн түрүүнд сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийх үү?

-Тэгэх байх. Сонгуультай холбоотой хуулийн зохицуулалтын өөрчлөлтийг оруулах болов уу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.