Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.12.08

Н.Алгаа: Уул уурхайн салбарт эрх зүйн тогтвортой орчин байх хэрэгтэй

Уул уурхайн салбар уналтад  орж, гадны хөрөнгө оруулалт буурч, том гэрээнүүд гацалтанд ороод байна. Үүнийг хэрхэн шийдэж болох талаар мэргэжлийн хүний байр суурийг сонслоо.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Ерөнхий сайд шинээр томилогдсоны дараагаар одоо бизнесээ дэмжинэ, Оюутолгойн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр үр дүнг нь хүлээж байна. Хүмүүс том төслүүдэд шүүмжлэлтэй ханддаг байсан ч энэ бол Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч. Үүнээс цаана өөр олон хөрөнгө оруулагчдад  луужин болж буй төсөлд ингэж удаж  болохгүй. Том төслүүд хэрэгжиж эхлэхээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бусад жижиг бизнесүүд идэвхжинэ. Ингэснээр тархсан хөрөнгө оруулалт, дэд бүтэц, ажлын байр, зэрэг шинэ салбар бий болно.  Ийм ач холбогдолтой талыг нь харах ёстой. Эрх зүйн тогтвортой орчин байх нь чухал ”.

                       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү