МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2014.12.11

МТШХХГ-аас үндсэн долоон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс жишиг үйлчилгээнд орсон орон.

Энэ утгаараа манай дараачийн хийх ажлууд бүс нутагтаа төдийгүй дэлхийд онцлох шинэлэг ажиллагаа болох ёстой. Түүний төлөө зорьж байна.  2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Өнгөрсөн хугацаанд бидний цаасан дээр байсан зүйлс маань амьдралд бодитоор бий боллоо.

Бидний хийж буй шинэчлэлийн зорилт бол 2012 онд төлөвлөгдсөн стратегийн долоон зорилт байсан. Эдгээр зорилтууд нь чиглэл чиглэлдээ шинэчлэлийн гол асуудлуудыг агуулсан. Жишээлбэл хиймэл дагуул төсөл дээр шийдлийг хийж байна. Бидний хувьд цаасан хиймэл дагуулыг хөөргөчихсөн.

Стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд үндэсний хиймэл дагуул хөдөлгөөнийг зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд сансарын чиглэлээр судалгаа хийдэг бүх эрдэмтэд, сансарын хиймэл дагуулыг ашигладаг бүх байгууллагын төлөөллийг оролцуулж үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Зөвлөл үүргээ гүйцэтгэсний үндсэн дээр Монгол улс харилцаа холбооны болон тандан судлалтын хиймэл дагуулын талаар ярих боломжтой боллоо.

                   -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү