УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.16
Ц.Даваасүрэн: Ирэх оны дөрөвдүгээр сарын үед төсвийн байдал маш хүндэрнэ
Улсын төсөв орлого бүрдүүлэлт их хэмжээгээр тасарч байна. Орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа учраас төлөвлөгөөт хөрөнгө оруулалтуудаа хийж чадахгүй байгааг сангийн сайд танилцууллаа.
2014 оны эдийн засгийн хүндрэл ирэх онд даамжирна. Иймээс 2015 оны төсвийн тодотголд орлого зарлагыг багасгах шаардлагатай байгаа аж.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ирэх оны дөрвөн сарын үед төсвийн байдал маш хүндэрнэ. Санхүүжилт хийхэд ч хэцүү болно. Түүнээс л урьдчилан сэргийлсэн тодотголыг хийх ёстой. Ялангуяа халамжийн мөнгүүдийг зогсоох хэрэгтэй. Хэмнэлт гаргахдаа хэт популист талаас нь хандаж болохгүй. Тодорхой судалгаа байж л энэ асуудлыг хийх ёстой” гэлээ.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү