Сангийн сайд Ж.Эрдэнэбат Рио Тинто ХХК-ны Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.19

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Рио Тинто ХХК-ны Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Рио Тинто ХХК-ны зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себастиан Жакийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Оюу толгой ХХК-ны өнөөгийн үйл ажиллагааны явцын тухай, Япон улс руу зэсийн баяжмал экспортлож эхэлсэн тухай болон далд уурхайн ашиглалтаас эдийн засагт орж ирэх үр ашгийн талаар ярилцлаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг зарим татварын ногдуулалт, төлөлтийг бүртгэж тооцоолох аргачлалыг уялдуулах үүднээс ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах саналыг хоёр тал дэмжиж, ойрын хугацаанд уг ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо.