МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2014.12.19

Ц.Жадамбаа: Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах боломж бий

Албан тушаалтан бүр долоо хоног сар, жилээр нарийвчлалтайгаар зарцуулсан хөрөнгөө олон нийтэд ил тод тайлагнах боломжтой болж байна.

Энэ нь төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэж онцолж байгаа аж. Шилэн дансны хуулиар төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа бүх байгууллага, албан тушаалтан тайлан гаргах ёстой. Уг хуулийг 5 мянга гаруй байгууллага 10 мянга гаруй албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй болох  юм байна. Харин шилэн кабель хүрээгүй байгууллагуудын хувьд энэхүү тайлангаа хэрхэн тайлагнах талаар тодрууллаа.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Технологийн хувьд 37 сум л шилэн кабельд холбогдоогүй. Харин интернетийн сүлжээний хувьд Холбооныхоо байгууллага дээр очин мэдээллээ шивэх боломжтой. Хуулийн хэрэгжилтийг хангах боломж бий” гэлээ.

                      -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү