Б.Гарамгайбаатарыг АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.12.23

Б.Гарамгайбаатарыг АН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн байна.

Ингээд УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ.

Одоо нэрийг нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд оруулж эцэслэн батлуулах юм байна. Ардчилсан намын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат ажиллаж байсан бөгөөд Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон юм.