УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.12.24

Үндэсний зөвлөлийн долоон гишүүний томилгоо хийгдэнэ

УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийг томилох асуудлыг хэлэлцэнэ гэсэн ?

МҮОНРТ-ийн тухай хууль гэж бий. Уг хуулийн дагуу үндэсний зөвлөлийн гишүүн зургаан жилийн хугацаатай томилогдон ажиллах ёстой. Нийт 15 гишүүнтэй. Үүнээс долоон хүний томилгоо хийгдэнэ. Энэ долоон хүнээс нэг хүн нь Ерөнхийлөгчийн, Дөрвөн хүн УИХ-д , хоёр нь Засгийн газрын нэр дэвшүүлэх салбарт хамаарч байгаа .

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хэдэн хүний нэр ирсэн байна вэ. Ямар сонгон шалгаруулалт хийх вэ ?

Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зааж өгсөн байдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо нэг бүрчлэн бичиг баримтыг хянаад шалгаруулдаг. Эдгээр шалгуурыг хангасан 26 хүний материал ирсэн байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр эдгээр хүмүүсийн танилцуулгыг нь тараана. Тэгээд гишүүдийн санал хураалтаар сонгоно.

-Ямар ямар нам хичнээн байнгын хорооны квот авсан бэ. Томилгоо нь хэзээ хийгдэх вэ ?

Улс эх орны ашгийн төлөө бид хамтарч ажиллахгүй бол болохгүй юм байна. Хөгжлийн томоохон асуудлыг шийдье гээд Шийдлийн Засгийн газрыг байгуулсан. Зөвшилцөл ойлголцол Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын төвшинд байх ёстой гэсэн саналыг  УИХ-ын дахь МАН-ын бүлгийн зүгээс тавьсан. Тэр дагуу УИХ дахь нам эвслийн бүлгүүд тодорхой уулзалт зохион байгуулж байгаа юм билээ. УИХ дахь найман байнгын хорооноос дөрвийг нь АН, гурвыг МАН, нэгийг нь Шударга ёс эвслийн бүлэгт хуваарилна гэсэн урьдчилсан мэдээлэл ирсэн.

                   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү