2014.06.17

Гадаад явсан томилолтоо заавал тайлагнах ёстой

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим  төлөөлөгчдийн үйлдэл хотын даргын чихийг халууцуулсаар байгаа юм.

Зөвхөн энэ удаад ч биш цаашдаа гадаад томилолтоор явсан хүн бүр ажлын тайлангаа гаргах  ёстой боллоо.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "Ялангуяа манай төлөөлөгч байгаа Москва, Сөүл, Эрээн гэх зэрэг хотууд руу явах үедээ төлөөлөгчдөөр заавал томилолтоо бөглүүлдэг байх журам гаргаж байна. Тэгэхгүй бол явсан зардлыг төсөвт эргэж нөхөж авна. Бөглүүлээгүй томилолтыг хувийн ажлаар явсан гэж үзнэ" гэв.