Ухаалаг төр бий болгохын тулд 14 хууль санаачилна
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн ‘Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжих Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан билээ.
Ажлын хэсгийнхэн дээрх санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд нэр заасан 14 хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах болон заримыг нь шинээр боловсруулж байгаа аж. Шинээр ухаалаг төрийн, Иргэдээс төрийн албанд гаргасан өргөдлийн тухай зэрэг хууль боловсруулж буй юм байна.
Мөн хяналт, хариуцлагыг чанаржуулахтай холбоотой Төрийн болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох, Шийдвэр, бүртгэл хяналтын, Төрийн хяналт, шалгалтын тухай гэсэн гурван ч хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөжээ.
Ухаалаг төр бий болгоход хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо их учраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг нэр бүхий гишүүдийн зүгээс өргөн барихаар ажиллаж эхэлсэн гэнэ.