Д.Зоригт: Тусгай зөвшөөрөл хүнд суртал дагуулж байна
Олон төрлийн тусгай зөвшөөрөл олгох нь эдийн засагт хор нөлөө үзүүлдэг байна. Үүнийг цөөлөх бодлогыг Шинэчлэлийн засгийн газраас барьж ажиллаж байгаа.
Энэ хүрээнд одоо олгогдож байгаа 900 гаруй тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх үүрэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нээлттэй хуралдлаа.
Өнөөдөр Монгол улс 54 байгууллагаас 914 тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Эдгээрээс 404-ийг нь хүчингүй болгох, 447-г нь хэвээр үлдээх, шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа 63 тусгай зөвшөөрлийг дээд шатны буюу Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгээр хэлэлцүүлэхээр болсон. Ажлын хэсгүүд тусгай зөвшөөрлийг салбараар нь нягтлан шаардлагатай эсэхэд дүгнэлт хий байгаа санхүүгийн зохицуулах хорооноос гэхэд 83 тусгай зөвшөөрөл олгож байгаа үүнийг 21 хүртэл бууруулах саналыг ажлын хэсгийн зарим гишүүд гаргаж байлаа.
Харин барилгын салбарт 99 тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үүний 71-ыг хүчингүй болгож 24-ийг хэвээр үлдээх санал гарсан.
Нээлттэй хуралдаанд оролцсон зарим мэргэжлийн болон ТББ-ын зүгээс өөрсдийнх нь үйл ажиллагаа явуулах эрхийг нээж байгаа тусгай зөвшөөрөл зайлшгүй байх шаардлагатайг энэ үеэр учирлаж байлаа. Харин барилгын салбарт 99 тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үүний 71-ыг хүчингүй болгож 24-ийг хэвээр үлдээх санал гарсан. Эндээс зургаан зөвшөөрлийг хэрхэх талаар санал шүүмжлэлийг сонссон. Тэдний зүгээс 10-16 давхар барилгыг барихад тусгай зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй болохыг учирлаж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Зоригт “Тусгай зөвшөөрөл хүнд суртал дагуулж, зарим төрийн байгууллагын санхүүжилт болгох хэрэгсэл болсон. Тиймээс тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудаас хамгаалж үлдэх сонирхол байгаа. Улс эх орны эрх ашгийг бодоод үнэхээр ийм олон дамжлага байх ёстой эсэхийг шийдэх нь зүйтэй. Энэ бүгдийг хүндэтгэх учиртай. Зарим тусгай зөвшөөрлөөр шийддэг асуудлыг Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлагажуулж, бүртгэн хянах боломжтой. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүдэд энэ талаас нь анхаарал хандуулж ажиллахыг хүсч байна” хэмээн хэллээ.
Энэ мэт шат дамжлага ихтэй тусгай зөвшөөрлийг цөөлөх дүгнэлт хийх ажлын хэсгийн хуралдаан үргэлжилсэн. Хэлэлцүүлгийн шатанд багагүй санал шүүмжлэл гарсан тул эдгээр асуудлыг дахин хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж хэлэлцүүлэхээр тогтлоо.