Ц.Даваасүрэнг улираан томиллоо
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.01.15

Ц.Даваасүрэнг улираан томиллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг улираан томилох саналыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг улираан сонгох саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжсэнээр Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргын суудалдаа улиран сонгогдлоо.

Дашрамд, байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-ын бүх байнгын хороодын дарга нарыг шинэчлэх, улираан томилох ажлыг оны өмнө хийсэн бөгөөд Төсвийн байнгын хорооноос бусад хороодын дарга нарыг шинэчлэн томилж, заримыг нь улираан ажиллуулахаар болсон билээ.