УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.12.30

Ц.Даваасүрэн: Бид нам, албан тушаалын талаар сонголт хийхгүй

Ашигт малтмалын тухай хуулийн өргөн барьсан хуулийн төслийг эрс шүүмжилж байгаа хүмүүс бол УИХ дахь бие даагч гишүүд.

Тэд Алтны худалдаанд иймэрхүү хөнгөлөлт урамшуулал үзүүлж болохгүй, татварын хувь хэмжээг бууруулж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

Энэ ч үүднээс УИХ хугацаа нь дууссан найман байнгын хорооны даргаа шинээр томилсон боловч Бие даагчдын хариуцдаг төсвийн байнгын хорооны даргын томилгоог хойшлууллаа. Энэ бүхэн ардчилсан намд бие даагчдыг элсэхийг шаардсан гэдэг хариу тайлбартай олон нийтэд хүрлээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Сонгуулийн үеэр ард түмнийг төлөөлнө гэчихээд өнөөдөр ямар нэгэн нам сонгох тухай ярьж байгаа нь сонгогчдод худлаа хэлсэн болно. Тиймээс одоогоор бидний хувьд ямар нэгэн намын сонголт хийх бодол байхгүй байгаа. Бид нам албан тушаалын талаар сонголт хийхгүй. УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрыг тогтвортой байлгах чиглэлд сайн зүйл дээр дэмжээд, болохгүй зүйлд байр сууриа чөлөөтэй илэрхийлнэ.