Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын ажил, албан тушаалыг хавсарч болно
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Зөвхөн Ерөнхий сайд л Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Харин бусад сайдуудын хувьд парламентын гаднаас томилох нь зөв гэж үзэн, хуулийн төсөл боловсруулсан юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд:
Засгийн Газрын зарим гишүүн буюу Ерөнхий сайд, ерөнхий чиг үүргийн сайдууд УИХ-ын гишүүн байж болно гэсэн хууль хэрэгтэй. Түүнээс биш өнөөгийнх шиг ингэж туйлширч болохгүй.
Байнгын хорооны гишүүд энэ хуулийг яаравчлан оруулж ирсэн шалтгаан, хэрэгжүүлж эхлэх хугацааг онцолж байлаа. Мөн ЗГ-ын бүх гишүүдийг их хурлын гаднаас томилно гэж зүтгэх нь хэт туйлширсэн хэрэг, гол яамдын сайд нар парламентийн гишүүд дотроос байхад болохгүй юмгүй гэсэн санаагаа гишүүн М.Энхболд илэрхийллээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.