Төрийн хүнд суртал: оочер
2013.12.18
Хүнд сурталтнууд нэмэгдсээр байна
Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг хийгээд удаагүй байна. Бүтэц нь улам данхайхын хэрээр хүнд суртлын “шаварт” гүнзгий шигдэж буй төр бодлогодоо анхаарах цаг болсныг үүгээрээ анхааруулсан юм.
Төрд дарлагдсан ард түмэн хэмээх тодорхойлолтыг бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд хаягласан энэ уулзалтаас хойш нэг сар өнгөрлөө. Хүнийхээ хөгжил, ирээдүй, эрүүл мэндэд зориулах төрийн бодлого “мөстөөд” удаж байгаа болохоор Төрийн тэргүүний зөвлөмж гарт баригдаж, нүдэнд харагдахаар биелсэн нь үгүй байна.
Засгийн газрын шинэчлэл нэртэй “бялуу”-ны үнэрийг холоос үнэртэж буй энгийн ард иргэдийн амьдрал бахь байдгаараа.
Speak out: УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
-Төрийн хүнд суртал ерөөсөө арилаагүй. Яагаад гэвэл төрийн бүтэц улам данхайж байна. Төрийн албан хаагчдын тоо ингэж өссөөр байгаа нь хүнд сурталтнууд улам нэмэгдсээр байна гэсэн үг.