УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.02.14

Хаврын ээлжит бус чуулганаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Төрийн ордон нам жим байна. Учир нь 1-р сарын 30-ны өдөр намрын чуулган хаалтаа хийсэн. Харин хаврын чуулган 4-р сарын 5.6-ны үеэр товлогдсон бол ээлжит бус чуулган 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд гарах тов гараад байна.

Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх бол ээлжит чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол газрын тосны хуулийн төсөл багтаж байна.

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан. Ээлжит чуулганаар МУ-ын Ерөнхийлөгчөөс тав, Засгийн газраас 95, байнгын хороодоос 41, УИХ дахь нам эвслээс 279 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тухай хэвлэлээр яригдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Ээлжит чуулган хуралдуулах гол шалтгаан нь төсвийн тодотгол хийх асуудал байна. Царцаагдсан, улсын төсвүүдэд тэг  үнийн дүнтэй суусан газруудад аудитын шалгалт хийгээд УИХ эдгээр обьектыг хэрхэхээ шийдэх юм. Тиймээс ээлжит бус чуулганы гол асуудал төвлөрөх болов уу гэсэн бодолтой байна.

Хаврын ээлжит бус чуулган долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ. Харин ээлжит чуулганы хэлэлцэх эхний асуудал намрын чуулган завсарлахын өмнө хэлэлцэгдэж байсан газрын тосны тухай хуулийн төсөл байх юм.