ИТХ-ын төлөөллийг чадавхижуулах ажлыг УИХ хариуцна
УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.03.20

ИТХ-ын төлөөллийг чадавхижуулах ажлыг УИХ хариуцна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт сонгогдсон тойрог болох Ховд аймагтаа ажиллаж байгаа аж.

Тэрбээр иргэдтэй уулзаж, УИХ- ын намрын чуулганаар баталсан гол хуулиудын онцлогийг танилцуулж, санал бодлыг нь сонсчээ. Мөн “Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт”-д оролцож, үг хэлсэн байна.

Тэрбээр УИХ дахь Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар давхар ажилладаг юм. Тус Дэд хорооноос ийм сургалтыг аймаг, дүүргүүдэд зохион байгуулахаас гадна, ИТХ-д тулгарч буй бэрхшээлийг судалж буй гэнэ.

Энэ хүрээнд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах ажлыг Засгийн газрын харьяанаас татаж, УИХ-д хамааруулах өөрчлөлтийг оруулахаар төсөл боловсруулж эхэлснийг эрхэм гишүүн дуулгасан байна.