УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2014.06.11

С.Ганбаатар: Америкийн неолибериалистуудын тэжээсэн хүүхдүүд их хуралд байна

УИХ дахь Бие даагчдын зөвлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар гишүүн Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Чоно борооноор гэдэг шиг наадмын өмнөхөн Монгол түмний анхаарал сарнидаг байдлыг далимдуулж байна. Улсын их хуралд Америкийн неолибериалистуудын тэжээсэн хүүхдүүд байгаа. Тэд их бяртай байгаа нь үнэн. Тэд мөнгөтэй. Тэд газрын тухай хуулийг хүчиндэж оруулж ирэх гэж байгаа. Энэ хуулийг хойш нь татаж, ард түмэн нь эзэн байх боломжийг олгооч гэж хүсч байна" хэмээв.