Сангийн сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Элчин сайд Ван Шаолунг хүлээн авч уулзлаа
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.24

Сангийн сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Элчин сайд Ван Шаолунг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолунг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд нийгэм, эдийн засгийн салбарт харилцан ашигтай зарчмаар цаашид хамтран ажиллах, олон талт бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талын оролцоог нэмэгдүүлэх, БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.