Жим Двайер: Бид эдийн засгийн маш хүндрэлтэй хоёр жилийг үдсэн
Монголын бизнесийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жим Двайертай ярилцлаа.
Та Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны хувьчлалын талаар яриач. Эдгээр хоёр том хувьчлалд ямар үүрэг гүйцэтгэснээ хуваалцана уу ?
Хувьчлалын хариуцсан Байренс хэмээх АНУ-ын хөрөнгө оруулалттай групп энд байсан. Тэд ойролцоогоор 1998 онд энд ирсэн бол би 2001 онд ирж байсан тиймээс би тэднийг хэлцэлийг хааж амжаагүй байхад ирсэн. Тэд бүхий л техникийн ажиллагааг хийж дууссан байсан.
Би уг нь хэлэлцээрийн ахлах Хөрөнгө оруулагч банкираар томилогдсон ба тэд хэлэлцээг дуусах дөхөхөд хуульч бас авчирсан. Хэлэлцээрт миний үүрэг бол ерөнхийдөө банкийг сайн ойлгож, банкний үнийг тодорхойлох байсан. Тэгж байж би боломжит худалдан авагчидтай тохиролцоонд хүрч чадна.
Түүнчлэн боломжит худалдан авагчдыг тодорхойлж, банкыг зах зээл дээр гаргаж ирснээр тэд банк сонирхох болно. Үнэндээ бид хоёр боломжит худалдан авагчдыг шалгаруулсан.
Би тэдэнд банкаа танилцуулж, тэднийг үнийг саналаа тавих ая тухыг өгсөн. Тэд ч үнийн саналаа тавьсан ба бид илүү өндөр үнийн санал тавьсныг сонгосон. Тэднийг техникийн хувьд шаардлага хангасан эсэхийг үнэлэхээр таван шилдэг Монгол мэргэжилтнүүд үнэлгээ өгсөн.