Зам засвар, шинэчлэлийн чиглэлээр энэ онд дараах ажлуудыг хийнэ
Ирэх ондДүүргүүдэд 9 тэрбум 843.4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ
2015.01.13

Зам засвар, шинэчлэлийн чиглэлээр энэ онд дараах ажлуудыг хийнэ

Энэ онд нийслэлийн зам тээвэр, дэд бүтцийн салбарт нэлээд олон томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнтэй хопбогдуулан зам засвар, шинэчлэлийн чиглэлээр онд онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг сонирхуулья. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийн талаархи мэдээллийг хүргэе.

Дүүргүүдэд 9 тэрбум 843.4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1.5 тэрбум төгрөг, Багануур дүүрэгт 367.2 сая төгрөг, Багахангай дүүрэгт 108.6 сая төгрөг, Налайх дүүрэгт 367.6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторхи зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.

Нарны замыг XIX хороололтой холбоно

Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл зургаан км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1.5 км шинэ зам, замын байгууламжийн 58 урт метр гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 метр туннелийн хамт, 120 мянгат, XIX хорооллын доторх талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/ Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо 12 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, XIII, XVI хороо/ 30 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Сонсголонгийн гүүрээс Яармагийн замын ажлыг үргэлжлүүлнэ

Орбитын уулзвараас Толгойтын эцэс- Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3.6 км, Шарга морьтын амны 6.3 км авто замын шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1.8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД-ийн ХIV хороо/ , Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4.9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ.

Мөн Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барих, 630 урт метрт гэрэлтүүлэг хийх, Чингэлтэйн гудамж, Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 22-ын хуучин уулзвараас мал бордох хүртлэх 1.7 км авто зам , Улиастай-Гачууртын чиглэлийн 11км автозам, Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах /I, III, IV, "X хороололд, Хар хорин зах, СУИС-ийн урд, Яармагийн гүүр, Офицеруудын ордны аюулгүйн тойрогт/ ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн.

Цахим төлбөрийн системийг нэвтрүүлснээр зорчигчид төлбөрөө картаар төлөх боломж бүрдэнэ

Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах "Цахим тогтолцоог" бий болгоно гэж заасан байдаг.

Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр нийслэлийн .ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 22-ны өдрийн "Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт" компани байгуулагдаж 2015 оны эхний хагас жилд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн / BMS, BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг цогцоор нь нэвтрүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, сайжирч, зорчигчид гар утас болон картаар төлбөрөө хийх боломжтой болно.

Мөн нийтийн тээврээр зорчигчдын судалгааг нарийвчлан гаргаж оновчтой төлөвлөлтийг хийх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, зорчигчдын аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн тээвэрлэгчдийн сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулах, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг шуурхай хүргэх ажилд ахиц гарч нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм.