2015.01.16

УИХ Төсвийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ гүйцэтгэхгүй байна

Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирэхдээ авлигажсан гэх төсвийн жагсаалтаас зарим хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн байна. Төсөв авлигагүй болсон уу, ямар шалтгаанаар буцаад ороод ирэв гэдэг дээр УИХ-ын зарим гишүүдээс тайлбар авлаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Миний хувьд жил болгон төсвөө нэмдэг, он дамжин удаад барилгын ажил дуусахгүй байгаа асуудлыг ямар нэгэн байдлаар хуйвалдаж, мөнгийг нь нэмж дундаас нь ашиг унагаж байна уу гэж боддог.

Хариуцлага гэдэг асуудал маш чухал ч тухайн засгийн газар унаснаар тэгээд л дарагддаг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Гэрээн дээр юу гэж заагдсан түүнийхээ дагуу хариуцлага тооцох ёстой. Үнэхээр хөдөлмөрийн хуулиар хариуцлага тооцож болохгүй бол эрүүгийн хуулиар тооцож болно. Тэгэхээс өөр аргагүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ер нь анхнаасаа төсөв өргөн барихдаа Сангийн яам өөрөө хариуцлагатай орж ирэх ёстой буюу тухайн жилдээ гүйцэтгэж чадах эсэхээ сайн тооцох хэрэгтэй.