2015.01.16

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ ?

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо Монгол улсад ямар байна, цаашдаа ямар байх вэ үүнийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт  “Олон жил жендер гэдэг зүйлийг ярьж байна. Энэ бол хүйсийн тэгш харьцааны тухай ойлголт шүү дээ. Харин улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш харилцааг бий болгох тал дээр бол үе үеийн парламент анхаар ирсэн.

2011 онд жендерийн тэгш байдлын тухай хууль гэж батлагдаад улс төрийн намын төлөөлөлд аливаа нэг хүйс нь 25-аас дээш хувьтай байх ёстой гэсэн заалтыг оруулсан.

Өнгөрсөн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлэхдээ бол 20-оос дээш хувиар нэр дэвшүүлэхээр шийдээд түүхэндээ анх удаа 76-ын 11 буюу 14.5 хувийн эмэгтэй гишүүдтэй УИХ байгаа юм.  Энэ бол байдал хамаагүй дээрдэж байгаагийн шинж юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийг оролцуулна гэдэг бол маш чухал. Энэ бол зүгээр нэг эмэгтэйчүүдийн талаар юм уу эмэгтэйчүүдэд таалагдах гэж ярьж байгаа зүйл биш.

Улс орон ашиглагдахгүй , потенциал нөөц нь илрэхгүй байгаа маш хүчтэй, нөөцтэй нөөц бололцоог ашиглах тухай ойлголт байгаа юм.  Жишээ нь Арабын орнууд маш их газрын тос зэрэг олон зүйл баялаг байгаа мөртлөө Барууны орнууд шиг хүчтэй тэсэрч гарч ирэхгүй байгаа нь эмэгтэйчүүдийн нөөц бололцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахгүй байгаа гэж ярьдаг.

Япончуудыг хүртэл үүн дээр шүүмжилдэг

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү