МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.03.12

Эмэгтэйчүүдийн их хуралдай боллоо

МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-г өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Их хуралдайд Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй төлөөлөгчид оролцсон юм. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар илтгэл тавьсан бөгөөд Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож үг хэллээ.

МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн “Энэ хуралдай хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Эмэгтэйчүүд, ээжүүд маань ирж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Өнөөгийн Монгол орны нийгэм эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлыг хөндөж ярилцлаа. Орон нутагаас ирсэн төлөөлөгчид маань өөрсдийн үг, саналаа илэрхийлж байгаа юм.

Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Энэхүү хуралдайгаар эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн асуудал, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охидын хүчирхийлэл зэрэг олон асуудлын хөндөж ярилцлаа.  Мөн нийгэмд тулгамдаж буй төрөх эмнэлгийн хүрэлцээ, хүүхдийн цэцэрлэг зэрэг олон асуудлыг хөндөж, зөвлөмжид тусгаж байна” гэлээ. Төрийн өндөрлөгүүдэд Эмэгтэйчүүдийн хуралдайгаас гаргасан зөвлөмжийг хүргэхээс гадна цаашид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж ажиллахаа тэд мэдэгдсэн юм.

Энэхүү хуралдайгаас гарсан илтгэлүүд болон зөвлөмжийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх, цаашид эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд ямар үүрэгтэйг онцолж, УИХ дахь эмэгтэй гишүүдээрээ дамжуулан төр засгийн эрх мэдэлтнүүдэд хүргэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.