70 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг авах 29 хүүхдийн нэрсийг зарлалаа
Зарим иргэн хоёр газар бүртгэлтэй байх зүйл ажиглагдсан байна.
2015.01.29

70 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг авах 29 хүүхдийн нэрсийг зарлалаа

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн хүүхдүүдийн жагсаалтыг аймаг, дүүрэг бүрээр нь нарийвчлан гаргажээ.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан энэ талаар “Хөдөөний малчид аймгийнхаа төвд биш хамгийн ойрхон сум эмнэлэгт амаржиж байна. Хөдөө орон нутгаас хотод ирж төрж байна. Зарим иргэн хоёр газар бүртгэлтэй байх зүйл ажиглагдлаа. Хүүхдийн эцэг эх болж байгаа ч хараахан нэг гэртээ ороогүй хоёр тусдаа хаягтай тохиолдол байна.

Ийм учраас энэ бүгдийг нарийн нягталж ямар нэгэн маргаан гаргахгүй нь үүднээс өчигдөр өдрийн турш ажиллаж нэрсийг нягталж гаргалаа. Ингээд албан ёсоор өнөөдөр танилцуулж байна. Ямар нэгэн маргаан гарахгүй байх аргачлалыг сонгосон. Өнөөдрийг хүртэл маргаан гараагүй. Цаашид ч гарахгүй байх” гэдгийг хэллээ.

С.Эрдэнэ сайд “Гурван сая дахь иргэн болон үе чацуутан хүүхдэд авах арга хэмжээг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Тухайн өдөр төрсөн аймаг, дүүргийн нэг хүүхдийг алдаршуулж  70 хүртэл сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд  очиж тухайн аймаг, дүүргийн гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдийг алдаршуулах, тэтгэлэг урамшуулах олгох арга хэмжээнд оролцох юм” гэв. 

Ингээд аймаг, дүүргийн гурван сая дахь иргэнээр  алдаршуулах хүүхдийн нэрсийг танилцуулъя.