УИХ-йн гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд
2015.02.02

Л.Болд: Гадаадад байгаа элчин сайдын яам бол тусгаар тогтнолын алба юм шүү

Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн баасан гаргийн /2015-01-30/ үдээс өмнөх хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав.

Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус дипломат харилцаа тогтоохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар холбогдох тогтоолын төслийг баталлаа.

Энэ үеэр УИХ-йн гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болдын байр суурь, саналыг хүргэж байна.