Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат, Дэд дарга Т.Сэр-Од, ИТХ-ын Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Иргэний Оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар оролцлоо.
Энэ үер Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат: Баянгол дүүргийн хөгжил цэцэглэлтэнд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон юм.
Түүнчлэн Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хүүхдийн төлөө Амьдрах ухаан төвийн Тэргүүн С.Чулуунбаатар: Урин дулаан болохоор ахмадууддаа хамт амралтанд явахыг санал болгоод, Ахмадууд бид дүүргийн 50 жилийн ойд өөрсдийн хийж чадах бүх л зүйлээрээ туслахад бэлэн гэдгээ уламжилсан юм.