Баянгол дүүрэг 100 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг төсөвтөө суулгажээ
Албаны хүмүүсийн мэдээлснээр Баянгол дүүрэг энэ онд 63 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа гэнэ.
2015.01.06

Баянгол дүүрэг 100 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг төсөвтөө суулгажээ

Мөн ахмадын асаргаа сувилгааны төвийг шинээр барих аж

Баянгол дүүргийн ИТХ- ын ээлжит XXI хуралдаан өнгөрсөн сард болсон. Тус хуралдаанаар Баянгол дүүргийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай болон Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлт, Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг батласан юм. Мөн дүүргийнхээ 2015 оны төсвийн төслийг хэлэлцсэн.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Баянгол дүүрэг энэ онд 63 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа гэнэ. Үүний 16.8 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн өөрийн төсвийн орлогоор бүрдүүлэх юм байна. Харин үлд- сэн 46.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлгийн дагуу шийдвэрлэхээр болсон аж.

Үүнээс гадна дүүргийн зардлуудыг 2015 оны хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан 10-20 хувиар бууруулах гэнэ. Мөн тус хуралдаанаар хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэн баталжээ. Тухайл- бал, дөрвөн тэрбум орчим төгрөгөөр 100 ортой хүүхдийн эмнэлгийг дүүрэгтээ барихаар төлөвлөж, төсөв санхүүг нь шийдвэрлэжээ.

Ингэхдээ зарцуулагдах хөрөнгийн хоёр тэрбум төгрөгийг дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр болжээ. Үүнээс гадна ахмадын асар- гаа сувилгааны төвийг шинээр бариж ашиглалтад оруулахаар төлөвлөн төсвийн төсөлд тусгасан байна.