
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
2014.11.20
“Таны төлөө-Танд туслъя “ аян эхэллээ
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Иргэний танхим хамтран “Таны төлөө-Танд туслъя “ аян эхлүүлж байна.
Тус ая өнөөдрөөс ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлэх, өрхийн амжиргааг дэмжих зорилготой аж. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 11:00 цагаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хурлын зааланд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Халалмж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран сургалт явуулна.